Түгээмэл асуулт хариулт
Таны мэдэхийг хүссэн бүх зүйл
Бүтээгдэхүүнүүд хаанаас ирдэг вэ?
Бүтээгдэхүүнүүд маань бүгд АНУ-аас шууд импортлогдсон жинхэнэ, баталгаат бүтээгдэхүүнүүд юм. Бид олон улсын алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг шууд нийлүүлдэг.
Хүргэлт хэр удаж байна вэ?
Захиалгыг өдөр бүр 12:00 цагаас хойш хүргэнэ. Өглөөний захиалгыг өдөрт нь, оройн захиалгыг маргааш хүргэнэ. Улаанбаатар хотын бүх дүүрэгт хүргэлт хийнэ.
Хөдөө орон нутаг руу хүргэлт хийдэг үү?
Тийм ээ, бид хөдөө орон нутаг руу хүргэлт хийнэ. "Замын Унаа"-ар илгээдэг бөгөөд тээврийн зардал хүлээн авагчийн хариуцах болно.
Бараа буцааж болох уу?
Уучлаарай, бид бараа буцаалт хүлээн авдаггүй. Импортын хүнсний нэмэлт тэжээлийн онцлогоос шалтгаалан буцаалт хүлээн авах боломжгүй. Захиалга өгөхөөс өмнө бүтээгдэхүүнээ сайтар сонгоно уу.
Мөнгө буцаан олгох боломжтой юу?
Бид буцаан олголт хийдэггүй. Төлбөр төлсний дараа захиалгыг цуцлах боломжгүй. Хэрэв чанарын асуудал гарвал бидэнтэй холбогдоно уу.
Төлбөрийн ямар хэлбэр хүлээн авдаг вэ?
Бид дансаар шилжүүлэх болон QPay-ээр төлбөр хүлээн авдаг. QPay ашиглан бүх банкны апп-аар хурдан төлбөр хийх боломжтой.
Бүтээгдэхүүн жинхэнэ гэдгийг хэрхэн мэдэх вэ?
Бүтээгдэхүүнүүд маань АНУ-аас шууд ирсэн бөгөөд GMP, FDA бүртгэлтэй үйлдвэрүүдээс нийлүүлдэг. Бид хуурамч бүтээгдэхүүн борлуулдаггүй.
Захиалгаа хэрхэн хянах вэ?
Та Захиалга хянах хуудас руу ороод захиалгын дугаар, утасны дугаараа оруулан захиалгынхаа төлөвийг хянах боломжтой.
Хүргэлтийн хураамж хэд вэ?
Улаанбаатар хотод хүргэлтийн хураамж стандарт 6,000₮. Хөдөө орон нутаг руу хүргэхдээ 'Замын Унаа'-ар илгээдэг бөгөөд тээврийн зардал хүлээн авагчийн хариуцах болно.
Утасны дугаараар нэвтрэх боломжтой юу?
Тийм ээ, бид OTP баталгаажуулалт ашиглан утасны дугаараар нэвтрэх боломжыг олгодог. Нэвтэрсний дараа захиалгынхаа түүхийг харах боломжтой.
Асуулт байна уу?
Бидэнтэй шууд холбогдож асуултаа асууна уу