Үндсэн агуулгад очих
AV
Amerik VitaminБаталгаатай импорт
AV
Amerik Vitamin

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөлийг зөвшөөрсний дараа захиалга хийх боломжтой

1. Ерөнхий нөхцөл

Amerik Vitamin нь АНУ-аас шууд импортлогдсон витамин, нэмэлт тэжээлийг Монгол улсын дотоодод хүргэлттэй борлуулдаг онлайн дэлгүүр юм. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч, борлуулагч хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

2. Бүтээгдэхүүний мэдээлэл

Бидний борлуулж буй бүтээгдэхүүнүүд бүгд АНУ-аас импортлогдсон жинхэнэ бүтээгдэхүүнүүд юм. Бүтээгдэхүүний найрлага, хэрэглэх заавар, хадгалах нөхцөлийг сайтар уншиж танилцана уу. Хүнсний нэмэлт нь эмийн орлогч биш гэдгийг анхаарна уу.

3. Захиалга

Захиалгыг вэбсайт, эсвэл утсаар хүлээн авна. Захиалга баталгаажсаны дараа бүтээгдэхүүний нөөц хангалттай бол захиалгыг бэлтгэнэ. Захиалгыг цуцлах, өөрчлөх боломжгүй.

4. Төлбөр

Төлбөрийг дансаар шилжүүлэх эсвэл QPay ашиглан төлнө. Төлбөр баталгаажсаны дараа захиалга хүргэлтэд гарна. Төлбөрийг захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор төлөх шаардлагатай.

5. Хүргэлт

Зөвхөн Монгол улсын дотоодод хүргэлт хийнэ. Улаанбаатар хотод 12:00 цагаас хойш хүргэнэ. Хөдөө орон нутаг руу "Замын Унаа"-ар илгээдэг бөгөөд тээврийн зардал хүлээн авагчийн хариуцах болно.

6. Буцаалт

Бид бараа буцаалт хүлээн авдаггүй. Импортын хүнсний нэмэлт тэжээлийн онцлогоос шалтгаалан бараа буцаах, мөнгө буцаан олгох боломжгүй. Захиалга өгөхөөс өмнө бүтээгдэхүүнээ сайтар сонгоно уу.

7. Хариуцлага

Бүтээгдэхүүнийг зөвхөн багц дээрх зааврын дагуу хэрэглэнэ. Бид бүтээгдэхүүнийг буруу хэрэглэсэнээс үүдсэн ямар ч хохиролд хариуцлага хүлээхгүй. Эмчийн зөвлөгөө авна уу.

8. Холбоо барих

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.